Анхаараарай, анхаараарай! Уянга багш захиа ирүүлжээ. Даалгавар хавсаргасан захиа. Англи хэл сурч буй хүн/хүмүүс/охид/хөвгүүд цээжилвээс зохих 3000 үг байна аа. Хэлний шинжээчид, судлаачид, эрдэмтэн, доктор, профессор нарын "том" хүмүүсийн сонголтоор шилэгдэж, шүүгдсэн гэнэ. Тийм болохоор найдвартай гэсэн үг. :p
Багш хичээл бүрийн эхэнд нэг, нэг багана үгээр шалгалт авна. Нэг багана нь 50-иад үг байгаа. Цөөхөн байгаа биз? Үгийн сангийн шалгалт өгөх нимгэн дэвтэр бас гаргаарай. Мөн өөр нэг шинэ дэвтэр нээн, шинэ үгийнхээ орчуулга, үг бүрт өгүүлбэр зохиож бичиж байвал илүү сайн, хурдан сурах байх шүү, Есийнхөөн! За тэгээд "Хичээгээрэй" гээд энэ дууг зориулья :)
За, арай хэтэрхий дуу ч юмуу...Энэ биш энэ шүү:
Жанис Жоплин, хамгийн гоё нь:
No comments:
Post a Comment